Орон нутгийн цагаар 11-р сарын 28-ны 8 цагт Киргизийн парламентын сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлсэн бол, мөн өдрийн 20 цаг хүртэл үргэлжлэх юм.
Киргизийн сонгуулийн төв комиссын мэдээгээр, сонгуульд улс төрийн 21 нам, эвсэлийн төлөөлөл, бие даагчид гээд нийт 1418 нэр дэвшигч оролцсон бол дотооддоо 2435, хилийн чанадад 59 санал хураах цэг ажиллуулжээ. Түүнчлэн үндэсний хэмжээнд 3.7 сая гаруй сонгогчид саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна.
Мөн өдөр Киргизийн ерөнхийлөгч Запаров нийслэл Бишкек хотод байрлах нэг дүүргийн санал хураах цэгт хүрч саналаа өгчээ.
Киргизийн хууль дүрмийн дагуу, шинэ ээлжийн парламент нь 90 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүрэгт ажлын хугацаа нь 5 жил болно. Үүнд 54 гишүүн намын бүлгийн саналаар, 36 гишүүн нь тойргийнхоо саналаар сонгогдох юм. \Ренчинсоо\