ШУӨЗО-ны өвлийн аялал жуулчлалын XV яармаг нээгдэв
2021-11-28 14:32:48  

ШУӨЗО-ны өвлийн аялал жуулчлалын XV яармаг нээгдэв_fororder_微信截图_20211128142737

11-р сарын 27-нд Шиньжяны өвлийн аялал жуулчлалын XV яармаг, 2021 оны Хятадын баруун хойд нутгийн аялал жуулчлалын маркетингийн бага хурал Алтай бүсийн Фүюнь хошуунд нээгдэж, "Шиньжян бол сайхан газар: Өвлийн олимпыг угтан, эх орноо хайрлая" уриан дор болж байна.

ШУӨЗО-ны өвлийн аялал жуулчлалын XV яармаг нээгдэв_fororder_微信截图_20211128142806

Энэхүү арга хэмжээ нь үзэсгэлэн худалдаа, мөс цасны спортын уралдаан тэмцээн, интернетийн шууд нэвтрүүлгээр бараа бүтээгдэхүүн худалдаалах болон өвлийн олимпыг угтсан бусад арга хэмжээнүүд, цаашлаад соёлын аялал жуулчлалын 10, спортын 17 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ШУӨЗО-ны өвлийн аялал жуулчлалын XV яармаг нээгдэв_fororder_微信截图_20211128142825

2006 оноос хойш энэхүү арга хэмжээний цар хүрээ, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, Шиньжяны өвлийн үзэмж, спорт соёлыг харуулах “цонх” болжээ.

Д.Хүчитбаатар