Жүн Наньшань Ковид-19 халдварын Омикрон хувилбарын талаар ярив
2021-11-29 15:23:41  

11-р сарын 28-нд Гуанжөү хотод Ховор өвчний холбооны Амьсгалын замын анагаах ухааны салбар нийгэмлэгийн үндэсний анхдугаар хурал болж, Хятадын инженерийн академийн академич Жүн Наньшань хуралд оролцож, үг хэлэв.

Жүн Наньшань Ковид-19 халдварын Омикрон хувилбарын талаар ярив_fororder_6b5949eec5f570c203f58b182c5ef961

Уг арга хэмжээний үеэр Жүн Наньшань сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Одоогийн нөхцөл байдлаас харахад, Омикрон хувилбар хурдан тархаж, Өмнөд Африк зэрэг бүс нутагт дэлгэрч, саяхан бас Хятадын Хонконг хотод ч уг хувилбарын нэг тохиолдолыг илрүүлсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Энэ мутаци омог нь маш шинэлэг юм, хэдийгээр молекулын генетикийн шинжилгээгээр рецепторыг холбосон хэсэгт илүү их өөрчлөлт орсон нь тогтоогдсон ч гэсэн хэр хортой, хэр хурдан тархах, өвчнийг улам хүндрүүлэх эсэх болон үүний эсрэг вакцинг судлан гаргах шаардлагатай эсэхийг нөхцөл байдлын дагуу дүгнэлт хийх ёстой. Одоогоор иймэрхүү дүгнэлт хийхэд эрт байна" гэлээ. 

Жүн Наньшань Ковид-19 халдварын Омикрон хувилбарын талаар ярив_fororder_f309070e0ab0887b79093054b45f05c2

Жүн Наньшань хэлэхдээ: Омикрон мутаци омгийн хор нөлөөг судлан дүгнэхэд зохих хугацаа шаардлагатай, энэ талаар ямар ч үед анхаарах хэрэгтэй, гэвч одоохондоо дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Илүү анхаарал хандуулах ёстой бас нэг зүйл бол даруй Өмнөд Африкийн холбогдох газруудаас ирсэн хүмүүсийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хяналтдаа авах явдал юм" гэжээ.