Хятадын тарифын ерөнхий түвшинг 7.4% болгон бууруулжээ
2021-11-29 10:44:21  

2001 оны 9-р сарын 17-нд Женевт ДХБ-ын Хятадын ажлын хэсгийн 18-р хурлаар, Хятад улс ДХБ-д элсэх тухай хуулийн баримт бичгийг баталж, Хятад улс ДХБ-д элсэх тухай хэлэлцээ албан ёсоор өндөрлөв. "ДХБ"-д элсэн орох үеийн тарифын хөнгөлөлт үзүүлэх бүх амлалтаа хэрэгжүүлсний дагуу 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тарифын ерөнхий түвшинг 15.3 хувиас 9.8 хувь болгон бууруулах ёстой юм байна.

2002 оноос Хятад улс импортын татварыг жилээс жилд бууруулж эхэлсэн. Зөвхөн 2002 онд л гэхэд 5300 гаруй нэр төрлийн барааны импортын татварыг эрс бууруулж байсан бол, 2005 онд 900 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импортын татварыг бууруулж, нийт тарифын төвшин тухайн онд буураад 9.9%-д хүрсэн байна. Үүнээс хойш автомашин болон түүний эд ангиудын тарифын хувь хэмжээг дараалан бууруулж, автомашины салбарын татварыг хөнгөлөх үүргээ биелүүлсэн юм. 2010 оны 1-р сард шинэ гүзээлзгэнэ зэрэг 6 төрлийн татварын импортын тарифыг бууруулсны дараа, Хятад улсын нийт тарифын түвшин 9.8% болж буурсан нь тарифыг бууруулах амласан үүргээ биелүүлсэн явдал болох юм.