Перугийн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-11-29 09:57:21  

Перугийн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ_fororder_111

Синьхуа Агентлагийн мэдээ, Перугийн хойд хэсэг, Эквадорын хил дээр 28-ны өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогоор хүний амь нас эрсдэж, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учраагүй байна.

Перугийн геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 28-ны өдрийн 5 цаг 52 минутад (Бээжингийн цагаар 28-ны 18:52 цагт) болсон бөгөөд газар хөдлөлтийн төв нь Перугийн хойд хэсгийн Амазонас мужийн Санта Мариа де Нева шянаас зүүн тийш 98 километрийн зайд болсон байна. Фокусын гүн нь 131 километр байв.

Эх сурвалжаас үзвэл, газар хөдлөлтийн улмаас зарим байшин барилга нурж, цахилгаан тасарсан байна. Перугийн Тэнгисийн цэргийн Ус судлал, навигацийн товчоо газар хөдлөлт болж цунами үүсгэж болзошгүйг үгүйсгэв. Перугийн Үндэсний онцгой байдлын төвөөс мэдээлснээр хүний амь эрсдээгүй бөгөөд орон нутгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна.

Энэ нь тухайн өдөр Перу улсад болсон хоёр дахь газар хөдлөлт юм.