“Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч нь эцэстээ ялагдал хүлээх болно
2021-11-30 19:54:44  

“Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч нь эцэстээ ялагдал хүлээх болно_fororder_W020211130693003975518

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 11-р сарын 30-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, АНУ энд тэндээс аргалан цуглуулж “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгчийг зохион байгуулан, “ардчиллыг ахиулах” далбаан дор ардчиллыг хохироох үйлдэл хийж буй нь зүй ёсноос гажсан явдал болох бөгөөд эцэсийн эцэстээ ялагдал хүлээх нь лавтай гэв.

ОХУ-ын нэр нөлөө бүхий зөвлөхүүдийн төв буюу Олон улсын үйл хэрэг хариуцсан комиссын дарга Кортунов саяхан нийтлэл гаргаж, АНУ-ын санаачилж буй “Ардчиллын дээд хэмжээний уулзалт” гэгч бол “олон талт сайн сайхан орчин үеийн дэлхийг хар цагаанаар зааглагдсан дэлхий болгон өөрчлөхөөр оролдож буй явдал” гэж тэмдэглэснийг эх сурвалжид мэдээлжээ.