"Ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгч нь АНУ-ын жинхэнэ нүүр царайг дэлхий дахинд илүү тод харуулах болно
2021-12-01 20:35:18  

"Ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгч нь АНУ-ын жинхэнэ нүүр царайг дэлхий дахинд илүү тод харуулах болно_fororder_01171256g4sr

12-р сарын 1-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлыг даргалан явуулжээ. ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров 30-ны өдөр, Америкийн зохион явуулах "Удирдагчдын ардчиллын дээд хэмжээний уулзалт" нь өөрийн ардчиллын үзэл санаагаа сурталчилж, жинхэнэ ардчилсан олон улсын хамтын ажиллагаанаас татгалзан, “НҮБ-ын үндсэн дүрэм” дэх улс орнуудын бүрэн эрх, тэгш байдлын зарчмыг үл тоомсорлож буй хэрэг. Өрнөдийнхөн олон улсын харилцаанд ардчиллыг дангаараа орлосон ардчилал байгуулахыг оролдож байна гэжээ. Үүнд хэвлэлийн төлөөлөгч ямар хариу өгөх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад,

Ван Вэньбинь онцлохдоо, урт хугацааны турш АНУ ардчиллын далбаан дор тусгаар тогтносон улс орнуудын эсрэг дайрч, эдийн засгийн хориг арга хэмжээ авч, үймээн самуун, замбараагүй байдал үүсгэн, түрэмгий дайн дэгдээж, холбогдох улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэгт ноцтой гамшиг учруулсаар ирсэн. "Ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгч нь Вашингтоныг ардчилсан өндөрлөг газар болгохгүй, харин АНУ-ын "ардчиллын манипулятор, эвдэн сүйтгэгч"-ийн жинхэнэ нүүр царайг дэлхий дахинд илүү тод харуулах хэрэг юм гэжээ. \Ренчинсоо\