Пэн Лиюань видео бичлэгээр дамжуулан үг хэлсэн байна
2021-12-01 16:16:07  

34 дэх удаагийн "ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан 2021 оны "Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр"-ийг тэмдэглэх арга хэмжээ буюу Линьфэн хотын Улаан тууз сургуулийн 10 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Сүрьеэ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, хянах сайн санааны элч Пэн Лиюань уг арга хэмжээний үеэр Линьфэнгийн Улаан тууз сургуулийн сурагчдад видео бичлэгээр дамжуулан үг хэлэх үеэр, өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус сургуулийн багш, сурагчидтай халуун дотно харилцаатай байснаа эргэн дурсаж, сурагчдыг эргэн тойрноосоо үлгэр жишээг авч, хайрын дамжуулалтыг үргэлжлүүлж, оюун ухааныг нээж, хайрыг түгээж, аз жаргалтай өсөхийг хүсэн ерөөсөн байна.