Ян Жиечи, БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Сух Хоон нар зөвшилцөл хийнэ
2021-12-01 19:15:57  

12-р сарын 1-ний өдөр ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ: БНХАУ, БНСУ хоёр талын тохиролцсоны дагуу, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жиечи 12-р сарын 2-нд Тяньжин хотноо БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Сух Хоон-той зөвшилцөл хийнэ. Хоёр талд харилцаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр тал санал бодлоо гүнзгий солилцоно гэжээ. \Ренчинсоо\