АНУ-ыг дагаж мөрдөхгүй байхыг уриалав
2021-12-02 10:17:12  

Синьхуа Агентлагийн мэдээ, ОХУ-ын ГХЯ 1-ний өдөр албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл нийтэлж, "Удирдагчдын ардчиллын дээд хэмжээний уулзалт" гэгч болохоос өмнө Орос улс гадаадын бүх түншүүддээ АНУ-ыг даган мөрдөж "Ардчиллын хуваагдлын шугам"-ыг зурахгүй байхыг уриалжээ.

Ардчиллын талаарх АНУ-ын хэлсэн үг нь бодит байдлаас бүрмөсөн салсан төдийгүй маш хуурамч юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ыг "ардчиллыг экспортлохоос" өмнө өөрийн асуудлаа өөрсдөө шийдэж, тус улсын нийгэмд улам бүр нэмэгдэж буй ёс суртахуун, үнэт зүйлсийн хуваагдлыг арилгахыг уриалж байна хэмээн мэдэгдэлд дурджээ.