Хятад улсад холбогдуулан хийсэн яриа хэлцэлд нь ГХЯ-ны төлөөлөгч хариу барив
2021-12-03 20:06:04  

Хятад улсад холбогдуулан хийсэн яриа хэлцэлд нь ГХЯ-ны төлөөлөгч хариу барив_fororder_W020211203718540605038

12-р сарын 3-ны үдээс хойш ГХЯ-ны хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч хэвлэлийн төлөөлөгчөөс, 2-нд Америкийн төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман, Европын Холбооны гадаад үйл ажиллагааны газрын нарийн бичгийн дарга Стефано Саннино нар Вашингтонд “Америк Европын Холбооны Хятад улсын тухай яриа уулзалт”-ын 2-р удаагийн хурлыг даргалж, нийтэлсэн мэдэгдэлдээ АНУ, Европын холбооны зүгээс байж болохуйц салбаруудад Хятад улстай хамтран ажиллахын зэрэгцээ өрсөлдөөний, тогтолцооны шинж чанар бүхий өрсөлдөгчийн харилцааг хариуцлагатай тогтоон барих болно гэжээ. Хоёр тал цаашид ч олон талт механизмын явцад Хятад улсын хүний эрхийн асуудалд анхаарал хандуулах болно гэсэн байна, үүнд Хятадын тал ямар хариу өгөх бэ? гэж асуусан байна.

Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулж хэлэхдээ: Хятад, Америк, Европын Холбоо бол бүгдээр дэлхийн энх тайван тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлж буй хүчин бөгөөд бүгд хүн төрөлхтөний ирээдүйн хувь тавиланд чухал хариуцлага хүлээж байгаа юм. Олон улсын харилцаанд өрсөлдөөн орших нь зайлшгүй, гэхдээ “өрсөлдөөн” эсвэл “өрсөлдөгч”-өөр улс орон хоорондын харилцааны бүх талыг томъёолж болохгүй, өрсөлдөөний далбаа өргөн бусад орны бүрэн эрхийг хохироож, бусад орны дотоод засаглалд гар дүрж, бүр цаашлаад хүч хамтран ямар нэгэн тодорхой улс орныг хязгаарлан дарамт үзүүлж нэн болохгүй. Хүйтэн дайны сэтгэхүй аль хэдийнээ орхигдох ёстой байсан бөгөөд талууд олон орнуудын ард түмний энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар амжилтад хүрэхийн хамтын зорилт болон эрин цагийн урсгалд даган зохицож, нээлттэй хамтын ажиллагаа болон яриа хэлцэл зөвшилцлийг баримтлан, дэлхий нийтэд илүү олон тогтвортой, эерэг энергийг нэмэрлэх ёстой гэсэн байна.