Хятад-Лаос төмөр замын анхны олон улсын ачаа тээврийн галт тэрэг Вьентьян хотод хүрчээ
2021-12-05 17:44:57  

Тухайн нутгийн цагаар 12-р сарын 4-ний 23 цаг 11 минутад, Күньмин өртөөнөөс Хятад-Лаос төмөр замын анхны олон улсын ачаа тээврийн -21051 галт тэрэг Лаосын нийслэл Вьентьян хотод  хүрчээ. 12-р сарын 3-ны өдөр Вьентьян өртөөнөөс олон улсын ачаа тээврийн  анхны галт тэрэг 21052 нь 12-р сарын 4-ний 13:01 цагт Хятадын боомтын Мохан өртөөнд хүрч ирсэн нь Хятад Лаосын төмөр замаар хил дамнасан тээвэртэй болсныг бүрэн харуулж байна.

Хятад-Лаос төмөр замын анхны олон улсын ачаа тээврийн галт тэрэг  Вьентьян хотод  хүрчээ_fororder_96dda144ad345982674d63db53aab6a4caef8418

Хятад-Лаосын төмөр замыг нээх эхний шатанд Лаос-Хятадын төмөр замын компанийн найдлагаар Хятадын төмөр замын Күньмины  корпорац  Лаосын  хэсгийг ажиллуулж, засвар үйлчилгээ хийж байсан бөгөөд Хятад, Лаосын төмөр замын хэлтсүүд цар тахлаас  урьдчилан сэргийлэх нөхцөл байдал доорх галт тэрэгний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан юм.

Хятад Лаосын төмөр зам 12-р сарын 3-ны өдөр бүрэн ашиглалтад орж, Бээжингийн цагаар 17 цагийн орчимд олон улсын анхны ачаа тээврийн галт тэрэг Юньнань мужийн Күньмин өртөөнөөс хөдөлж, Мохан боомтоор өнгөрөн  30 орчим цагийн замыг туулж Вьентьян хотод амжилттай хүрчээ. Энэхүү 30 орчим цаг нь угийн хэрэгсэх цагаас хамаагүй бага байж, хил дамнасан тээвэрлэлтийн зардал бага,илүү  хурдтай болсон нь Хятад Лаосын төмөр зам дагуух олон салбарыг хөгжүүлэх шинэ боломжийг авчирсан байна.