Хууль бус хориг арга хэмжээг цуцлахыг шаардах байр суурь өөрчлөгдөхгүй
2021-12-06 09:40:12  

Хууль бус хориг арга хэмжээг цуцлахыг шаардах байр суурь өөрчлөгдөхгүй_fororder_src=http___p2_cri_cn_M00_40_FA_rBABCmGtOk-AcJsgAAAAAAAAAAA010_990x732_750x555_jpg&refer=http___p2_cri

Орон нутгийн цагаар 12-р сарын 5-нд Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний ахлах төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд Багери хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Ираны эсрэг тавьсан АНУ-ын хууль бус хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардсан Ираны байр суурь өөрчлөгдөхгүй, 2018 онд цөмийн хэлэлцээрээс АНУ гарсан тул эхний алхмыг АНУ хийх ёстой хэмээн онцолжээ.

Багери хэлэхдээ, Венийн хэлэлцээний явцад Иран хууль бус хориг арга хэмжээ болон цөмийн асуудлаарх хэлэлцээрийн хоёр саналыг бичгээр дэвшүүлсэн. Энэхүү хоёр санал нь үндэслэл, логиктой нийцэж байгаа тул хэлэлцээний үндэс болгон ашиглах боломжтой бөгөөд хэлэлцээнд оролцогч бусад талуудаас бичгээр хариу өгөхийг хүлээж байна гэжээ. \Ренчинсоо\