Түүхийг үгүйсгэж болохгүй гэжээ
2021-12-07 19:23:54  

12-р сарын 7-нд ХГЯ-ын яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 80 жилийн өмнөх энэ өдөр Япон Америкийн Перл - Харбор  боомтыг гэнэдүүлэн дайрч , улмаар номхон далайн дайн дэгдсэн тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа, өнөөдөр бол дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Перл-Харбор боомтыг гэнэдүүлэн дайрч улмаар номхон далайн дайн дэгдсэний 80 жилийн ой юм.

Японы  милитаризмын дэгдээсэн тухайн үеийн бүхэл бүтэн түрэмгий дайн нь бүс нутгийн орнууд ялангуяа Азийн ард түмэнд хүнд хэцүү гай гамшиг тарьж, мартагдашгүй гаслант дурсамж үлдээсэн юм. Хэдэн арван жил өнгөрөн одлоо. Олон улсын хамтын нийгэмлэг Японы тухайн үеийн түрэмгий дайныхаа түүхэнд чин сэтгэлээсээ гэмшиж, буруугаа хүлээх эсэхэд анхаарал хандуулсаар ирсэн юм. Хэдэн арван жил өнгөрөн одсон ч Япон мөн л Хятадыг багтаасан Азийн улс орнуудад тодорхой хүлцэл өчиж тайлбар хийгээгүй байсаар байна гэжээ.

Жао Лижянь цохон тэмдэглэхдээ, түүхийг үгүйсгэж болохгүй, шударга ёсыг сэвтээж болохгүй. Хятадын тал түүхийн асуудлаар алдаа буруугаа өмөөрөхийг эрс эсэргүүцэж, олон улсын шударга ёсыг эрс хамгаалж, дэлхийн энх тайван амар амгалан байдлыг эрс хамгаалах болно. Хятад улс НҮБ-р гол болгосон олон улсын систем болон олон улсын хуулиар үндэс суурь болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаалах болно. Японы тал төв чанга байр сууриар фашизмын түрэмгийллийн гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буруугаа гэмшин ухаарч, бодит үйл ажиллагаагаараа дэлхийн ард түмнээс уучлал хүсэх ёстой гэжээ.