Ардчиллын дээд уулзалт гэгч нь зөвхөн тавилттай жүжиг
2021-12-08 19:07:31  

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 8-нд ээлжит хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Америкийн тал өөрийгөө хэчнээн гоодсон ч тэр бол хуурмаг ардчилагч жинхэнэ жанжлагч гэдгийг дэлхий нийтээрээ аль эрт мэдсэн. Ардчиллын дээд уулзалт гэгч нь зөвхөн тавилттай жүжиг байж, ардчиллыг эвдэгчийн дүрээр түүхийн хуудсанд бичигдэх болно гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, Америк зөвхөн өөрийнхөө орны стандартаар дэлхийн тэн хагас орнуудыг ардчилсан бус хэмээх бүлэглэлт хувааж, ардчиллын нэрээр Афганистан, Ирак, Ливи, Сири зэрэг оронд цэргийн оролцоо хийж, хэдэн зуун мянган эгэл иргэдийн амь насыг хохироож, хэдэн арван сая хүн орох гэр оочих аягагүй дүрвэж байна. Америк өөрийнхөө үйлдсэн гэм нүглээ наманчилж засаж залруулахгүй мөртөө ардчиллыг цаашид багаж хэрэгсэл болгож, зэвсэг хэрэгсэл болгож, ардчиллын дээд уулзалт гэгчийг илээр зохион байгуулж, хагалан бутаргах, сөргөлдүүлэх стратеги хэрэгжүүлж, улс төрийн ашиг хонжоо хайж байна гэжээ.