PPI 12.9%-иар өсөв
2021-12-09 16:13:22  

PPI 12.9%-иар өсөв_fororder_src=http___n_sinaimg_cn_spider20211209_115_w576h339_20211209_0ddd-6e5181a46aa6d4b3b7d8a69275664f0e_png&refer=http___n_sinaimg

2021 оны 11-р сард Хятад улсын PPI буюу аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 12.9%-иар өссөн  бол аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 17.4%-иар өссөн байна. 1-11 сарын PPI-ийн дундаж хэмжээ өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар, аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын үнийн дундаж индекс 10.7 хувиар өссөн байна.

PPI 12.9%-иар өсөв

PPI-ийн хувьд, аж үйлдвэрлэлийн түүхий материалын үнэ 17.0%-иар өссөн нь шууд нөлөөлж, PPI ойролцоогоор 12.66 нэгжээр нэмэгдэхэд нөлөөлжээ. Үүнд ашигт малтмалын олборлолтын үнэ 60.5%, түүхий эдийн үйлдвэрийн үнэ 25.0%, боловсруулах үйлдвэрийн үнэ 10.1%-иар тус тус өссөн байна. Амьдралын хэрэгслийн үнэ 1.0%-иар өссөн нь PPI-ийн түвшинд мөн нөлөөлж, 0.26 нэгжээр өсөн нэмэгдсэн байна. Үүнд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.6%, хувцас хунарын үнэ 1.2%, өдөр тутмын ердийн хэрэглээний барааны үнэ 1.4%, өргөн хэрэглээний барааны үнэ 0.1%-иар тус тус өсжээ.

Аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын үнийн хувьд, түлшний үнэ 43.8%, химийн түүхий эдийн үнэ 25.1%, өнгөт металлын материал, цахилгаан утасны үнэ 24.7%, хар металлын материалын үнэ 19.4 хувиар өссөн байна. \Ренчинсоо\