Ши Жиньпин Танзани улсын тусгаар тогтносоны 60 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв
2021-12-09 11:07:22  

12-р сарын 9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Танганиканы тусгаар тогтносоны 60 жилийн ойг тохиолдуулан Танзани улсын ерөнхийлөгч Хассанд баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Танзанийн үе үеийн засгийн газар, ард түмний хамтын хүчин зүтгэлийн үр дүнд, Танзанийн үндэсний бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж, хүмүүсийн анхаарлыг татсан ололт амжилтад хүрсэн юм. Хятад, Танзани хоёр орон гүн зузаан найрамдалт харилцаа байгуулж, хөгжүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлсээр ирсэн юм. Хятад, Танзанийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчладаг, мөн ерөнхийлөгч Хассантай хамт Хятад, Танзанийн харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулсан иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\