Америк ардчиллын эсрэг ажиллаж байна
2021-12-10 18:43:28  

Америкийн ерөнхийлөгч Байдены ардчиллын дээд уулзалтын анхны өдрийн хуралд хэлсэн үгэнд чиглүүлж, Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 10-нд хэлэхдээ, Америк өөрийнхөө ноёрхлоо хамгаалахын тулд ардчиллыг хувийн зорилгод ашиглаж, ардчиллын далбаан дор хагарал сөргөлдөөн үүсгэж, НҮБ-р гол болгосон олон улсын гол систем болон олон улсын хуулиар үндэс суурь болгосон олон улсын дэг журмыг эвдэж байна. Энэ бол тэр чигээрээ ардчиллын эсрэг үйл ажиллагаа юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, аль нэг орны ардчиллын загварыг дэлхий нийтээр хүчээр тулгах нь бүтэшгүй юм. Америк өөрийнхөө стандартаар дэлхий дахиныг ардчилсан болон ардчилсан бус гэх хоёр хэсэгт хуваах гэж оролдож, илээр хагалан бутаргаж сөргөлдүүлж байна. Энэ нь дэлхий дахинд улам их донсолгоо болон гай гамшиг авчрах бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу эсэргүүцэлтэй тулгарах болно гэжээ.