Хятадын ард түмэн хүний эрхээ ирэх тусмаа сайн эдэлж байна
2021-12-10 11:14:06  

Орон нутгийн цагаар 12-р сарын 9-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь “Дэлхийн хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан үг хэлэхдээ, 12-р сарын 10-нд дэлхийн хүний эрхийн өдөр тохиож, энэ онд “хүн бүхэн эрх тэгш” гэх уриан дор энэхүү өдрийг угтаж байна. Одоогоос 73 жилийн өмнө “Дэлхийн хүний эрхийн тунхаг”-т: “Хүн бүхэн мэндэлсэн цагаасаа эрх чөлөөтэй бөгөөд нэр хүнд, эрх ашгийн талаар эрхбиш тэгш эрхтэй байх хэрэгтэй” хэмээн төв чангаар мэдэгдсэн билээ. Хүний эрхийг баталгаажуулж, шударга голч байдлыг ахиулах бол хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэл мөн.

ХКН-ын удирдлага дор Хятадын ард түмэн хүний эрхийг дээдлэн хөгжүүлэх талд шаргуу хичээл зүтгэл гаргаж ажилласан. Хятад улс ард түмэн төвтэй ардчиллыг баримталж, 1.4 тэрбум ард түмнээ улс орныхоо эзэн, нийгэм болон хувь хүний хувь заяаны эзэн байхыг баталж, хамгийн өргөн хүрээнд хамгийн үр дүнтэй ардчиллыг хэрэгжүүлж ирсэн юм. Бид “ ард түмэн аз жаргалтай амьдрахыг” хамгийн их хүний эрх хэмээн үзэж, түүхт чанартайгаар туйлын ядуурлын асуудлыг арилгаж, улмаар НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан ядуурлыг буруулах зорилтоо 10 жил урьдчилан биелүүлсэн билээ. Хятад улс ард түмнээ, тэр тусмаа иргэд олон нийтийнхээ амь насны аюулгүй байдлыг дээдэлж, цар тахлын эсрэг стратегийн чанартай амжилт тогтоосон бөгөөд дэлхийн 120 гаруй улс орон, олон улсын байгууллагыг 1 тэрбум 850  сая тун вакцинаар хангаж ажилласан юм.

Улам сайн хүний эрхийг эрэлхийлэх бол мөнхийн сэдэв. Тиймээс Хятад улс хэзээд энэхүү “аян”-ыг үргэлжлүүлж, дэлхийн улс түмэнтэй хамтдаа “хүн бүхэн хүний эрхээ гүйцэд эдэлсэн” сайн сайхан дэлхий ертөнцийг цогцлоон байгуулахын тулд хичээн ажиллах болно гэжээ.