ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурал: Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн үндсэн байдал өөрчлөгдөхгүй
2021-12-11 12:41:45  

ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурал: Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн үндсэн байдал өөрчлөгдөхгүй_fororder_111

ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын хурал 12-р сарын 8-10-ны өдрүүдэд Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал илтгэл тавив. Хурлаас, Хятадын эдийн засгийн уян хатан чанар, урт хугацааны хөгжлийн үндсэн байдал өөрчлөгдөхгүй гэж онцолжээ.

Хурлаас энэ онд Хятад улсын эдийн засгийн хөгжил, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажил дэлхийд тэргүүлэх байр сууриа хадгалж, үндэсний стратегийн шинжлэх ухаан, технологийн хүч чадал түргэсгэж, аж үйлдвэрийн хэлхээний уян хатан чанар дээшилж, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй байдал гүнзгийрч, ард түмний амьжиргааг хамгаалах үйл ажиллагаа хүчтэй, үр дүнд хүрч, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт үргэлжлэн урагшилж, "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" сайн эхэлтэй болж байна. Үүний зэрэгцээ, Хятадын эдийн засгийн хөгжил нь эрэлт хэрэгцээний бууралт, нийлүүлэлтийн мөргөлдөөн, хүлээлт сулрах зэрэг гурван том дарамтад тулгарч байгааг бид заавал анхааралдаа авч, бэрхшээлийг даван туулж, итгэлээ бэхжүүлэх ёстой гэж онцолжээ.