Ираны Ерөнхийлөгч: Хэрэв Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалбал Ираны цөмийн хэлэлцээгээр тохиролцоонд хүрэх эрмэлзэлтэй байна
2021-12-12 11:45:06  

Ираны Ерөнхийлөгч: Хэрэв Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалбал Ираны цөмийн хэлэлцээгээр тохиролцоонд хүрэх эрмэлзэлтэй байна_fororder_111

Синьхуа Агентлагийн мэдээ, Ираны ерөнхийлөгч Лихи 11-ний өдөр хэлэхдээ, Америк Ираны эсрэг хоригоо цуцалбал Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээр "сайн зөвшилцөл"-ын тохиролцоонд хүрч чадна гэжээ.

Ираны Ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд тэмдэглэхдээ, Лихи мөн өдөр Тегеранд Ираны хөрш орнуудад суугаа элч нартай уулзах үеэр хэлэхдээ, Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч бусад талуудад санал хүргүүлэхээр дамжуулан Иран хэлэлцээ хийх өөрийн үнэнч сэтгэлгээгээ нотолсон. Хэрэв АНУ шийдэмгий байвал "тохиролцоонд хүрэх зам жигдрэх болно" гэжээ.