Тууштай, хөгжил цэцэглэлтэй Хятад улс бол дэлхийн аз завшаантай юм
2022-01-02 16:16:20
Share
Share this with Close
youtube WeChat

“Хятадын ард түмэн шинэ оныг сайхан сэтгэлээр угтаж авна гэдэгт эргэлзэхгүй байна.” ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийн орчин үеийн олон улсын асуудал судалдаг хүрээлэнгийн захирал Базанов БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2022 оны шинэ оны мэндчилгээг сонссоны дараа ийнхүү үнэлсэн байна. АНУ-ын Кун сангийн тэргүүн Роберт Кун онцлон тэмдэглэхдээ, олон иргэдийн гэрээр орж, хүмүүсийн бэрхшээл болон хэрэгцээ шаардлагыг анхааралтай сонссон тухай үлгэрээ Ши Жиньпин дарга шинэ оны мэндчилгэээндээ ярьсан юм, энэ нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн гэжээ. БНХАУ-ын дарга жил бүрийн шинэ оны өмнөхөн баярын мэндчилгээ дэвшүүлж, дотоод гадаадынханд шинэ оны мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Ши Жиньпин дарга 2022 оны шинэ оны мэндчилгэээндээ өнгөрсөн жилийн Хятадын мартагдашгүй олон дуу хоолой, Хятадын үйл явдлууд, Хятадын үлгэрийг эргэцүүлж, шаргуу ажиллаж тэмцсэн тоо томшгүй олон эгэл баатруудыг магтан сайшааж, өнгөрсөн жил "чухал ач холбогдолтой томоохон үйл явдал"-ыг туулж өнгөрүүлсэн хэмээн тэмдэглэжээ.


1 тэрбум 400 сая гаруй хүн амтай хөгжиж буй том орны хувьд, Хятад улсаас дэлхий дахинд оруулах хамгийн том хувь нэмэр бол даруй өөрийн үйл хэргээ сайтар биелүүлэх явдал юм. Өнгөрсөн онд Хятад улс ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Хятадын Коммунист Намын 19 дэх удаагийн Төв Хорооны 6-р бүгд хурлаар намын 3 дахь түүхэн тогтоолыг боловсруулж, Хятад улс товлосон хугацаандаа чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан эхний зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилгодоо хүрэх шинэ аянаа эхлүүлсэн байна...... Эдгээр амжилт нь Хятадын ард түмэнд аз жаргал авчраад зогсохгүй, дэлхий дахинд эерэг эрч хүч нэмсэн юм.

Түүхийн хамгийн сайхан дурсгал бол даруй шинэ түүх бүтээх явдал юм. 2022 оныг бараалахад, дэлхий нийт Хятадыг хүсэн хүлээж байгаа төдийгүй Хятад улс ч бэлэн байгаа ажээ. Сар гаруйн дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. ОУОХ-ны ерөнхийлөгч Бах шинэ оны үеэр хэлсэн үгэндээ, Бээжингийн өвлийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг тэсэн ядан хүлээж байна, "Бээжин хот түүхийг бичих болно" гэжээ. Үүний зэрэгцээ энэ жилд Хятад улс БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтыг зохион байгуулж, олон улсын дээд хэмжээний хурал болон арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Хятад улс "жинхэнэ олон талт үзлийг" үргэлжлэн тууштай баримталж, НҮБ-аар төв болгосон систем болон олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журамыг тууштай хамгаалж, "дэлхийн асуудлыг" шийдвэрлэхэд "Хятадын шийдэл"-ийг хувь нэмэр болгон оруулах болно.


2022 он бол Хятадын билгийн тооллын бар жил юм. Хэдийгээр дэлхий энх тайван бус хэвээр байгаа ч Хятад улс өөрийн гэсэн зүйлийг сайн хийж чадах итгэлтэй байж, дэлхийн энх тайван хийгээд хөгжилд "эрч хүч" бий болгоход итгэлтэй байна. 2022 онд тууштай, хөгжил цэцэглэлтэй Хятад улс, дэлхий дахинтай хамт ирээдүй рүү тэмүүлэх болно!