Германы шинэ засгийн газар 30 тэрбум еврогийн татвар бууруулах бодлого хэрэгжүүлнэ
2022-01-03 15:36:07
Share
Share this with Close
youtube WeChat

Германы сангийн сайд Линднер тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 2-нд хэлэхдээ, Германы шинэ засгийн газар 30 гаруй тэрбум еврогийн татвар бууруулах арга хэмжээ авч байна. Үүнд тушаасан татвараас өндөр насны даатгалын мөнгийг бүхлээр нь хасах зэрэг багтаж байна гэжээ.

Үүнээс гадна, Линднер бас цар таталд чиглүүлэн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар ярилаа. Тэр хэлэхдээ, цар тахлын хугацаанд ямар ч хүн татварын өрийн дарамтаас болж дампуурах ёсгүй гэжээ. Үүний хамт тэр бас хэлэхдээ, өрийг тэглэх зорилт тавьж байна гэжээ.

Линднерийн эдгээр арга хэмжээг зүүний нам зэмлэв. Эдгээр арга хэмжээ нь дунд бага орлоготой хүмүүсийн дарамтыг хөнгөлсөн боловч өндөр орлоготой хүмүүсийг эр ашгийг хамгаалсан байна гэж тэд буруушаажээ. \Баатар орчуулав\