Ллойд Остин “ COVID-19 ”-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа
2022-01-03 17:19:46
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 2-д, АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Ллойд Остин  “ COVID-19 ”-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. 

Эх сурвалжид мэдээлснээр,  Ллойд Остин мэдэгдэхдээ, чөлөө аван гэртээ байх хугацаандаа өвчний шинж тэмдэг илэрсэн дараа шинжилгээнд хамрагдаж хариу нь эерэг гарсан байна. Өнөөгийн шинж тэмдэг нь хөнгөн байна гэлээ.  

Тэрээр хэлэхдээ, тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Байдентай хамгийн сүүлд 2021 оны 12-р сарын 21-нд уулзсан бөгөөд мөн өдөртээ шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Үүнээс гадна тэрээр Пентагонд хамгийн сүүлд 2021 оны 12-р сарын 30-нд хүрсэн бөгөөд хэд хэдэн ажилтнуудтай товч уулзалт хийж, тэд үйл явцын туршид амны хаалт зүүн зайгаа барьсан гэлээ.

Тэрээр хэлэхдээ, өөрийн байдлаа ерөнхийлөгч Байден зэрэг хүмүүст мэдэгдсэн гэлээ. Одоогийн байдлаар түүний ойр хавьтлын хүнийг хянаж шалгаж байна.

Мэдэгдэлд танилцуулахдаа,  Ллойд Остин  вакцинд бүрэн хамрагдсан бөгөөд 2021 оны 10-р сард өдөөгч тунгаа тариулсан байна.