Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский харилцан баярын цахилгаан илгээжээ
2022-01-04 16:06:36
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 4-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский харилцан  баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойг тэмдэглэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш, Хятад Украины харилцаа эрүүлээр хөгжсөөр ирсэн юм. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцэл, олон салбарын өндөр үр бүтэмжтэй  хамтын ажиллагаа гүнзгийрч, хүмүүнлэгийн сорилцоо  улам нягтарч, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээсээр ирсэн юм. Цар тахал тархан дэгдсэнээс хойш хоёр орон бие биедээ дэм болж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцээнээр хоёр орны ард иргэдийн гүн зузаан найрамдлыг бүрэн харуулсан гэжээ.

Володимир Зеленский хэлэхдээ, 30 жилийн турш хоёр орны харилцаа эрүүлээр хөгжиж, хоёр талын бүх түвшний харилцаа улам ойртож, ажил хэрэгч хамтын ажиллагаа ч баялаг үр дүнд хүрсэн юм. Украины тал хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны ирээдүйд бүрэн итгэлтэй байгаа бөгөөд хоёр орны ард иргэдийн нөхөрлөлийг улам бэхжүүлэн, олон салбар дахь хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Украин, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэжээ.