ГХЯ: АНУ Литвийн "нэг Хятад, нэг Тайвань" гэсэн буруу үг, үйлдлийг удаа дараа хамгаалсаар иржээ
2022-01-04 18:44:03
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 1-р сарын 4-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ Литвийн "нэг Хятад, нэг Тайвань" гэсэн алдаатай үг, үйлдлийг удаа дараа хамгаалж, "Тайваний тусгаар тогтнол"-ын хуйвалдааны цөөнх хүрээг өөртөө татахыг оролдсоор ирсэн. Энэ алхам нь Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрс шуурхай зориг санааг өчүүхэн ч гуйвуулж чадахгүй гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснийг үзвэл, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкольн 3-ны өдөр НАТО-гийн есөн орны гадаад хэргийн сайд нартай ярилцах үеэр Хятад, Литвийн харилцааг дурдаж, НАТО-гийн орнууд Литватай эв нэгтэй хамт байх болно гэж мэдэгдэв.

Ван Вэньбинь холбогдох асуултад хариулахдаа дээрх үгээ хэлсэн юм.