Нийтийн аюулгүй байдлын энхийг сахиулах арми Казакстанд орно
2022-01-06 10:07:23
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын төрийн думын тусгаар улсуудын үйл хэрэг хариуцсан комиссын дарга Калашнико хэлэхдээ, нийтийн аюулгүй байдлын гэрээний байгууллага Казакстанд энхийг сахиулах арми илгээж, тус улсын дотоодын цэргийн болон бусад барилга байгууламж дэд бүтцийг хамгаалж, үймээн самуун дэгдээгчид эдгээр дэд бүтцийг эвдэхээс сэргийлэх болно гэжээ.

 Калашнико хэлэхдээ, Казакстан улсад Байконурын сансрын хөөргөх төв зэрэг чухал барилга байгууламж байдаг. Эдгээр барилгыг хамгаалах шаардлагатай байна. Нийтийн аюулгүй байдлын байгууллага нь зөвхөн гишүүн орнуудыг гаднын түрэмгийллээс хамгаалах биш, бас үймээн самуунаас хамгаалах үүрэгтэй юм гэжээ.

 Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 6-нд Оросын ерөнхийлөгчийн сайт нийтийн аюулгүй байдлын байгууллагын дарга, Армены ерөнхий сайд Пашиньяны тус байгууллага Казакстан руу энхийг сахиулах арми илгээх тухай мэдэгдлийг нийтэлсэн байна.

 Үүнээс өмнө Казакстаны ерөнхийлөгч Токаев телевизээр үг хэлэхдээ, Казакстан нийтийн аюулгүй байдлын байгууллагад тус улсын дотоодын аюулгүй байдлыг хамгаалахад туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Кашиньяны мэдэгдэлд тэмдэглэхдээ, Казакстаны ерөнхийлөгч Токаевын хүсэлтээр Казакстаны бүрэн эрх тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдал гаднын оролцоонд өртсөн тул Казакстан руу цэрэг илгээхээр шийдсэн гэжээ.