Цар тахлаас урьдчилан сэргийлэх гарын авлага нь зөвхөн дүрэм журам төдий биш
2022-01-06 16:07:50
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 1-р сарын 5-нд, Олон улсын олимпын хороо нь дэлхийн улс орнуудын  тамирчдын төлөөлөл, улс орон, бүс нутгийн  олимпын хороод, мөн олон улсын өвлийн олимпын холбооны төлөөлөлтэй цуврал хурал хийж, Бээжингийн өвлийн олимпын ажлын тухай танилцуулжээ.

Олон улсын олимпын хорооны Бээжингийн өвлийн олимпыг зохицуулах зөвлөлийн  дарга Самаранч хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпд оролцогчид Хятадын Бээжинд ирж эхлэхийг дагалдан бүх оролцогчид болон Хятадын ард түмэнд зориулан  аюулгүй олимпыг  зохион байгуулах бүх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна гэлээ.

Олон улсын олимпын хорооны Олимпын газрын гүйцэтгэх захирал Кристофер Долби мэдэгдэхдээ, Бээжингийн Өвлийн Олимпын  удирдлагын хаалттай систем ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирэх системийн хэрэгжилт амжилттай явагдаж байна. Тэрээр, энэхүү зангилаа цаг үед Бээжингийн өвлийн олимпд оролцогчид болгоомжтой байж, Бээжинг зорихын өмнө "Бээжин-2022 өвлийн олимп, өвлийн паралимпийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар"-т заасан журмыг дагаж мөрдөх ёстойг онцолжээ.

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах хэлэхдээ, тамирчдын олимпын  мөрөөдлийг   Бээжинд хүрч ирэхээс өмнө замхруулахгүй байхын тулд бид бүх хүчээ шавхан ажиллах ёстой. Цар тахлаас урьдчилан сэргийлэх гарын авлага нь зөвхөн дүрэм журам төдий   биш, харин амьдралын хэв маяг болох ёстой гэжээ.