ГХЯ: Бээжингийн өвлийн олимпийг аюулгүй, хуваарийн дагуу зохион байгуулахыг баталгаажуулна
2022-01-07 17:27:34
Share
Share this with Close
youtube WeChat

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 7-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэхдээ, Урьдчилан сэргийлэх, хянах хатуу арга хэмжээнүүд нь Бээжингийн өвлийн олимпыг аюулгүй, хуваарийн дагуу зохион байгуулахыг баталгаажуулна.

Эх сурвалжийн мэдээлснийг үзвэл, ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Руян 6-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш хатуу бөгөөд үр дүнтэй байна. Хэдийгээр сүүлийн хэдэн долоо хоногт Хятадад тахал өвчин гарсан ч Хятадаас оролцогчдод зориулан зохион байгуулсан зохицуулалтыг харгалзан Бээжингийн өвлийн олимпд халдварын нэмэлт эрсдэл байхгүй гэж ДЭМБ үзэж байна.

Ван Вэньбинь хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл маш сайн, үр дүнтэй байгаа нь бүгдэд илэрхий бөгөөд тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нарийн шинжлэх ухаан нь бүгдэд мэдэгдэж байна.