Казахстаны байдлыг хяналтдаа авчээ
2022-01-10 10:42:29
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Казахстаны ерөнхийлөгчийн цахим хуудсанд 9-нд нийтэлсэн мэдэгдлийг үзвэл, Одоогийн байдлаар Казахстан даяар аюулгүйн байдал тогтворжиж, байдал хяналтад байна, өмнө нь эзлэгдсэн захиргааны байгууламжуудыг хууль сахиулах байгууллагууд эргүүлэн авч, олон нийтийн байгууллага, эмнэлгийн системүүд үйл ажиллагаагаа сэргээсэн байна.

Эх сурвалжаас үзвэл, Хууль сахиулах байгууллага, зэвсэгт хүчнийхэн Казахстанд хэв журам тогтоох, онц байдлын дэглэмийн хэрэгжилтийг хангах, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчинд стратегийн байгууламжуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна. Одоогийн байдлаар эрх мэдэл бүхий газрууд алан хядагчдыг эрэн сурвалжилж, эрүүгийн нотлох баримт цуглуулах холбогдох шалгалтыг үргэлжлүүлсээр байна.

Эх сурвалжаас үзвэл, Казахстаны Ерөнхийлөгч Токаев мөн өдөр хуралдааныг даргалж, прокурорын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Дотоод хэргийн яамны мэдээллийг сонссон байна. Тэрээр, улс орны нийтийн хэв журам, аюулгүй байдлыг бүрэн сэргээхийн тулд эрх мэдэл бүхий газрууд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгийг онцоллоо. Түүнчлэн Токаев эмх замбараагүй байдлын үр дагаврыг арилгах засгийн газрын хороо байгуулахыг үүрэг болгов.

Одоогийн байдлаар Казахстанд болсон үймээний үеэр 125 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 5800 орчим хүн баривчлагдаад байгаагийн дийлэнх нь гадаадын иргэд байжээ.