Америк маягийн ардчиллын нэр хүнд унасаар...
2022-01-11 19:06:07
Share
Share this with Close
youtube WeChat

Стэнфордын их сургуулийн Фриман-Споглигийн нэрэмжит олон улсын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Фрэнсис Фукуяама саяхан Нью-Йорк Таймс сонины цахим хуудсанд нийтлэл бичиж, Америк маягийн ардчилал үргэлжлэн доройтож, нэр хүнд нь гутаж унасаар байна гэжээ.

Уг нийтлэлд: Олон тооны америкчууд өөрийн орныхоо "ардчилсан" тогтолцоонд сэтгэл дундуур байж, өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд хүчирхийлэл үйлдсэн 2021 оны нэгдүгээр сарын зургаанд болсон АНУ-ын Капитол Хилл дэх үймээн харууллаа.

Нэгдүгээр сарын зургааны өдөр Америкийн "ардчилал"-д тавьсан хамгийн том “хар толбо” бол даруй Бүгд Найрамдах Нам, үймээн самууныг дэгдээгчид болон оролцсон хүмүүсийг зэмлэж буруушаагаагүй, харин ч тэднийг цайруулж, 2020 оны их сонгуулийн тухай үнэнийг хэлэх сонирхолтой хүмүүсийг  өөрсдийн эгнээнээс цэвэрлэсэн явдал юм.

2021 оны нэгдүгээр сарын зургаанаас өмнө, ийм үйлдэл нь дөнгөж эхэлж хөгжин, арай бэхжиж амжаагүй “ардчилсан” улс оронд гардаг зүйл хэмээн тэд үздэг байсан бөгөөд Америк ийм үйлдлийг зэмлэн буруушаадаг байсан юм. Харин нэгдүгээр сарын зургааны үймээн өөрийн дотоодод нь үүсэхэд тэд яав?

Америк маягийн тогтолцоо, хэв загвар доройтож эхлээд удаж байна. 1990-ээд оны дунд үеэс Америкийн улс төр улам бүр туйлширч, засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд саад болж, удаан хугацаанд үргэлжлэх мухардмал байдал руу орох хандлагатай болсон. Америкийн тогтолцоонд тодорхой асуудлууд байгаа: Мөнгөний улс төрд үзүүлэх нөлөө, "ардчилсан" сонголттой улам зөрчилдөх болсон сонгуулийн тогтолцооны нөлөө гээд олон бий, гэхдээ Америк өөрийгөө шинэчлэх бараг боломжгүй юм шиг байна гэжээ.