Хятад улс бол нааштай хамтын ажиллагааны түнш
2022-01-11 19:26:29
Share
Share this with Close
youtube WeChat

"Америкийн дуу хоолой" радиогийн сайтын мэдээлснээр, Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөрөнгө оруулалтаар Кени болон Африкийн бусад орнуудыг өөрчилж байна. Африкчууд ихэвчлэн Хятад улсад эерэг хандлагатай байдаг хэмээн тэмдэглэжээ.

2019-2020 оны хооронд Африкийн 34 оронд хийсэн олон нийтийн санал асуулгаар "Хятад улс нь Африкийн эх хуурайд гаднын эерэг үр нөлөө үзүүлсэн" гэж 63 хувийн Африкчууд үзжээ.

Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениата өнгөрсөн сард Хятадын компанийн гэрээгээр гүйцэтгэсэн Найробийн хурдны замын төсөлтэй танилцахдаа, Хятад улстай байгуулсан харилцаа бол харилцан ашигтай хамтын ажиллагааны түншийн харилцаа бөгөөд хамтаар хөгжих үндэс дээр байгуулагдсан юм. Дэд бүтцийг сайжруулах нь хүмүүсийн амьдралыг илүү тав тухтай болгож, Кенийн эдийн засагт чухал түлхэц болно гэжээ.

Мадридын Автономит их сургуулийн Хятадын гадаад бодлого судлаач Марио Эстебан хэлэхдээ, авто зам, сургуулийг ашиглаж байгаа Кеничүүд Хятад улсын авчирсан ашигтай үр өгөөжийг олж харсаар байна. Хятад улс бол хамтын ажиллагааны нааштай түнш хэмээн ихэнх Африкчууд үздэг гэжээ. \Ренчинсоо\