Одоогоор өвлийн олимпод нөлөөлөх тахлын нөлөөг "ерөнхийдөө хянах боломжтой"
2022-01-12 11:54:40
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо анх удаа цахим сүлжээгээр хэвлэлийн бага хурал хийж, өвлийн олимпийн бэлтгэлийг ерөнхийд нь танилцуулж, олон салбарынхны асуултад хариуллаа. Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны холбогдох хүн тахал өвчин гарч байгаатай холбогдуулан хэлэхдээ, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар өмнө нь боловсруулсан арга хэмжээ хэвийн урагштай явагдаж байгаа бөгөөд нөхцөл байдлыг ерөнхийд нь хянах боломжтой гэжээ.

Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах албын дэд дарга Хуан Чунь "Омикрон" хэмээх халдварын шинэ хувилбар тархаж байгаатай холбогдуулан хэлэхдээ: бид маш их анхаарал хандуулж байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Үнэхээр Омикрон хувилбар дэлхий даяар маш хурдацтай тархаж байна. Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед Хятадын зарим хэсэгт ч тархаж байна. Өвлийн Олимпийг зохион байгуулах хорооноос өмнө нь боловсруулсан тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлага, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу 1-р сарын 4-нөөс хойш хэрэгжүүлсэн хаалттай жижиг тойрогийн нөхцөл байдлын хувьд, одоогоор үйл ажиллагаа маш урагштай байгаа бөгөөд ерөнхий нөхцөл байдлыг хянах боломжтой хэвээр байна. Бидний эмнэлгийн баг, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх баг болон мэргэжилтнүүд энэхүү омикрон хувилбарын тархалт болон хор хөнөөлийг үргэлжлэн анхаарч үнэлэх болно" гэжээ.

Өвлийн олимпийн уралдаан тэмцээний үеэр олимпийн холбогдох ажилтныг хатуу хаалттай горимоор удирдах бодлогыг баримтална. Хуан Чүнь онцлон тэмдэглэхдээ, зөвхөн хаалттай тойрогт их хэмжээний бөөгнөрөлтэй тахал өвчин гаргавал сая тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх одоогийн бодлого болон өвлийн олимпийн наадмын уралдаан тэмцээний хуваарийг дахин ихээр тохируулах болно. Бид ийм нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийх болно, гэвч халдварын байдал хөгжиж, өөрчлөгдөхийн хэрээр бодлогын зохицуулалт хийх орон зайг нөөцлөх болно гэжээ.

1-р сарын 4-өөс эхлэн өвлийн олимпийн наадмын зарим байгууламжийг тэмцээнээс өмнөх хаалттай горимд шилжүүлсэн байна, үүнд Бээжингийн тэмцээний бүсийн хэвлэл мэдээллийн гол төв болон Жанчхүүгийн тэмцээний бүс дэх уулан газрын мэдээний төв зэрэг багтаж байна. Өвлийн олимпийг зохион байгуулах хорооны хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Шюй Жичэн хаалттай тойрогт цахимаар ярилцлага өгөх үе мэдэгдэхдээ: одоогоор хэвлэл мэдээллийн гол төвд дор хаяж хэвлэл мэдээллийн 9 хэрэгсэл байрлаж, 1500 сурвалжлагч болон нэвтрүүлэгч компани Бээжинд ирсэн байна. Тэдний гол үүрэг даалгавар бол даруй техникийн бэлтгэл хийх ажил юм гэжээ. Шюй Жичэн хэлэхдээ:"Бидний янз бүрийн газруудаар очин хийх техникийн ажил жигдэрч байна. Хэвлэл мэдээллийн гол төв ч гэсэн хэвийн ажиллаж байгаа, ялангуяа автобус болон нийтийн хоолны үйлчилгээний хувьд, гурав, дөрвөн өдөр тохируулсны дараа хэвийн байдалдаа орсон байна. Хэвлэл мэдээллийнхэн Бээжинд ирсний дараа, илүү ихийг мэдэж авсан байна. Туршилт үргэлжилж байгаа тул 3 дахь долоо хоног гэхэд байдал илүү дээрдэх байх хэмээн бодож байна" гэжээ.

Шюй Жичэн хэлэхдээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өвлийн олимпийн хамгийн том үйлчлүүлэгчид болох юм, одоогоор нэгэнт бүртгүүлээд байгаа болон тэр дундаа онгоцны тийзээ захиалж байгаа хүмүүсийн тоо 10,000 орчимд хүрсэн байна. Бид зохион байгуулагч хотын гэрээний дагуу хэвлэл мэдээллийнхэнд хамгийн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх болно гэжээ.

Хаалттай тойрогийн хөдөлгөөний системийн ажиллагаа нь хаалттай горимын удирдлагын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зам тээвэрийн хэлтсийн засвар үйлчилгээ болон ар талыг хариуцсан газрын дарга Ван Жян Олимпийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн ослын талаар ярихдаа, Өвлийн олимпийн тээвэрлэлтийн зохион байгуулалт маш нарийн төлөвлөгдсөн бөгөөд нарийвчилсан зохицуулалт хийгдсэн юм, зам тээврийн осолтой тэмцэх үйл явц нь бас нарийвчилсан нотолгоо болон олон удаагийн ослын сургуулилтад хамрагдсан байгаа юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах болон осолд орсон автомашиныг аврах ажиллагааг урьдчилан тогтоосон хэвийн журмын дагуу зохион байгуулж, өвлийн олимпийн автомашинтай хүрэлцэхгүй тохиолдолд авран туслах ажиллагааг өрнүүлэх болно. Тусгайлан өвлийн олимпод зориулагдсан машинуудыг тусгай шаардлагын дагуу зохих журмаар зөв зохицуулах болно" гэжээ.

Ослын улмаас шархадсан хүмүүсийн эмчилгээний талаар Хуан Чунь хэлэхдээ, Бээжингийн 120 систем өвлийн Олимпийн наадамд зориулсан тусгай суудал суурилуулж, үүнтэй төстэй нөхцөл байдлыг зохицуулсан байна, Бээжин, Жанчхүүгийн уралдаан тэмцээний талбайн эргэн тойронд түргэн тусламжийн машиныг тодорхой тоогоор байрлуулж, гэмтэж бэртсэн хүмүүсийг цаг тухайд нь эмчлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:"Зүрх зогсох зэрэг амь насанд аюултай нөхцөл байдал үүсвэл, ослын газарт анхны тусламж үзүүлэх чадвартай хүмүүс түргэн тусламж ирэхийг хүлээх зуураа хамгийн түрүүнд аврах боломжтой юм. Энэ нь бидний өдөр тутмын анхны тусламжийн арга хэмжээнд түгээмэл байдаг зүйл юм. Хэрэв зам тээвэрийн холбогдох осол гарвал, замын хөдөлгөөний удирдлагын хэлтсээс сануулга өгөхөөс гадна хотын иргэд тухайн ослын газарт ойртохгүй мөртөө зай барьж, очиж үзэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна, энэ нь хүн бүрт тустай байх болно. Холбогдох ослыг аль болох түргэн шуурхай шийдвэрлэж, хүн бүрийн аюулгүй байдлыг хангах болно" гэжээ.