2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг 4.1 хувиар бууруулав
2022-01-12 10:46:45
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 11-нд, Дэлхийн Банкны хамгийн сүүлийн үед нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн төлөв" тайланд, дэлхийн эдийн засаг 2021 онд 5.5 хувь, 2022 онд 4.1 хувиар өснө хэмээн төсөөлсөн нь урьд нь төсөөлж байсан төсөөллөөс 0.2 нэгжээр буурсан байна.

Тайланд тэмдэглэхдээ, цар тахал даамжирч, эдийн засагт үзүүлэх бодлогын дэмжлэг багасч, нийлүүлэлтийн сүлжээ хүндрэлд учирч буйн улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт ч удааширч, тэр дундаа шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засгийн цогцуудын үйлдвэрлэлийн хэмжээний урьдчилсан төсөөлөл нь халдварын өмнөх үеийн түвшнээс доогуур гарч байна.

Дэлхийн эдийн засагт Ковид-19 халдварын омикрон хувилбарын улмаас хурдацтай буурах сорилтод тулгарч, инфляцийн хүлээлт ихссэн, өрийн дээд хэмжээнээс үүдэлтэй санхүүгийн дарамт маш их эрсдэл дагуулж байна. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт нь түүхий эдийн үнийн хэлбэлзлийг улам хурцатгаж, шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагт хүндрэл учруулж болзошгүй байна хэмээн тайланд тэмдэглэжээ.

Н.Пүрэвжав