Германы BMW группийн Хятад дахь борлуулалт шинэ рекорд тогтоов
2022-01-13 15:40:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд Германы BMW группын нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, цар тахал болон чипний хомсдол зэрэг сорилт бэрхшээлтэй тулгарсан ч 2021 онд тус грууппын Хятадын зах зээл дэх борлуулалт хоёр дахь жилдээ шинэ тогтоосон байна.

Тоо баримтаас үзвэл, 2021 онд BMW групп дэлхийн зах зээлд нийт 2 сая 522 мянга орчим автомашин нийлүүлсэн нь өмнөх оныхоос 8.4%-иар өссөн бөгөөд үүний дотор Хятадын зах зээлд BMW, MINI брэндийн 846 мянган автомашин нийлүүлсэн нь өмнөх оныхоос 8.9%-иар өссөн байна.

2014 оноос хойш BMW групп Хятадад 140 мянга орчим шинэ эрчим хүчний машин нийлүүлээд байна. Эдгээрээс 2021 онд Хятадад борлуулсан шинэ эрчим хүчний автомашины борлуулалтын хэмжээ 48 мянгаас давж, өмнөх оныхоос 69.6 хувиар өсөв.

2020 онд BMW групп Хятадын зах зээлд 777 мянга орчим BMW болон MINI брэндийн автомашин нийлүүлж, 1994 онд Хятадын зах зээлд нэвтэрснээс хойшхи хамгийн сайн борлуулалтаараа дээд амжилт тогтоожээ.

Н.Пүрэвжав