Хятад-ШХАБ-ын эдийн засаг худалдааны дээд сургууль нээгдэв
2022-01-14 11:26:37
Share
Share this with Close
youtube WeChat

13-нд Шаньдүн мужийн Чиндаод Хятад-ШХАБ-ын эдийн засаг худалдааны дээд сургууль нээгдэв. Тус коллеж нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон “Бүс ба зам” дагуух улс орнуудад эдийн засаг, худалдааны чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, эдийн засаг, худалдааны олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ эрч хүч оруулж, шинэ платформыг бий болгох юм.

Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, худалдааны дээд сургууль нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үлгэр жишээ бүсээр гол цогц болгож, Чиндао их сургуулийг хэрэгжүүлэх гол байгууллага болгож, дотоодын өндөр чанартай нөөц баялгийг нэгтгэж, Шаньдун их сургуулийн Чиндао оюутаны хотхон, Фүдан их сургуулийн Чиндаогийн судалгааны хүрээлэн, Гадаад харилцааны коллеж зэрэг дотоодын гол гол их сургуулиудын давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, ШХАБ-ын гишүүн орнууд болон "Бүс ба зам" дагуух улс орнууд руу чиглүүлж, олон улсын түвшинд хүргэх, зах зээлд нэвтрүүлэх, сургуулийн үйл ажиллагааны шинэлэг шинж чанаруудыг хөгжүүлэх зэргийг чухалчилж, "эдийн засаг худалдаа +" гэсэн тусгай мэргэжлийн тогтолцоог бий болгож, ШХАБ-ын гишүүн орнуудын үндэсний нөхцөл байдалтай танилцсан, олон улсын дүрэм журмыг мэддэг, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад үйлчилдэг шинэлэг боловсон хүчнийг хүмүүжүүлж, олон талт мэргэжлийн боловсон хүчнийг бий болгох платформ, "Хятад + ШХАБ-ын орнууд" хэмээх олон улсын дээд зэрэглэлийн судалгааны платформ, эдийн засаг худалдааны саадгүй мөртөө үр ашигтай хамтын ажиллагаа, солилцооны платформ зэргийг бий болгосноор, олон талт эдийн засаг, худалдааны хөгжилд туслах юм байна.

Тэрээр хэлэхдээ: “2022 оны эхний хагаст бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, худалдааны дээд сургуулийн биет орон зайг барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр чармайх болно. Цаашид бид чадварлаг боловсон хүчнийг сургах, шинжлэх ухааны салбаруудыг бий болгох, шинжлэх ухааны судалгаа хийх болон зөвлөхүүдийн байгууллага байгуулах зэрэг чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын их дээд сургууль, дотоодын их дээд сургуулиудтай нээлттэй, хамтран ажиллах, хамтран бүтээх, хуваалцах зарчмаар нэгдэж, ШХАБ-ын орнууд болон “Бүс ба зам” дагуух улс орнуудад үйлчлэх мөртөө шинжлэх ухаан судалгааны хамтын ажиллагаа өрнүүлдэг томоохон индэрийг бий болгоно” гэжээ.

"Сургалт, бүтээн байгуулалтад бэлтгэх, хичээн зүтгэх, тайлагнах" үзэл санааны дагуу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үлгэр жишээ бүс нь Эдийн засаг, худалдааны дээд сургуулийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, өнөөг хүртэл гадаадад туслах сургалт болон эдийн засаг худалдааны 28 удаагийн сургалт зохион байгуулсны дотор ШХАБ-ын гишүүн орнуудын олон улсын ложистикийн тээвэр хйигээд олон хэлбэрийн нэгдсэн тээврийн судалгааны анги, “бүс ба зам” хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх стратегийн семинар зэрэг багтаж байна, ШХАБ-ын 43 орон болон “Бүс ба зам” дагуух орнуудын 3000 гаруй хүн сургалтад хамрагдсан байна. Хятад-ШХАБ-ын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн удирдлагын хорооны орлогч дарга Мэн Чиншэн хэлэхдээ:"Бид Хятад-ШХАБ-ын Эдийн засаг, худалдааны дээд сургуульд найдаж, ШХАБ-ын орнуудтай олон салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ШХАБ-ын өвөрмөц онцлогтой инновацийг хэрэгжүүлж, иж бүрэн үйлчилгээнүүдийг сайтар хангаж, ШХАБ-ын үлгэр жишээ бүсийн бодит ажиллагааг төгөлдөр сайн биелүүлж, "бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны шинэ платформыг түргэн бүрдүүлэх болно" гэжээ.