Ван И, Бонне нар уулзалт хийв
2022-01-14 11:14:42
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Жянсү мужийн Үши хотноо Францын ерөнхийлөгчийн Гадаад харилцааны зөвлөх Боннетэй Хятад, Францын 22 дахь стратегийн яриа хэлэлцээг хамтдаа даргалав. Хоёр тал гүнзгий, илан далангүй харилцан яриа өрнүүлж, Хятад, Франц хоёр орон томоохон асуудлаар ижил төстэй байр суурьтай, хоёр орны харилцааг бэхжүүлэх нийтлэг хүлээлттэй гэж санал нэгтэй үзжээ. Цаашид төрийн тэргүүн нарын дипломат харилцааны стратегийн тэргүүлэх үүргийг гүйцэтгэж, хоёр орны харилцаанд ажил хэрэгч хамтын ажиллагааны тулгуур үүргийг онцолж, Хятад, Францын харилцааны Хятад, Францын харилцааны Хятад, Европын харилцаанд үлгэр дуурайл үзүүлэх үүрэг гүйцэтгэхийг буйгаа хоёр тал илэрхийлж, Франц улс Европын Холбооны ээлжит жижүүр дарга орны боломжийг ашиглан, Хятад, Франц, Хятад, Европын Холбоо хоорондын эрүүл тогтвортой харилцааг ахиулах хүсэлтээ илэрхийлэв.

Юуны түрүүнд Ши Жиньпин даргын Макрон ерөнхийлөгчид дамжуулсан мэндчилгээг уламжилж Ван И хэлэхдээ, хоёр тал төрийн тэргүүний дипломат харилцааг нэн тэргүүнд тавьж, бие даасан дипломат уламжлалаа баримталж, харилцан яриа хэлэлцээ зөвшилцлийн замаар харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтдаа хожих үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Францын харилцаа, Хятад, Европын харилцааны шинэ гарааг хэлүүлэхэд бэлэн байна гэжээ.

Бонне хэлэхдээ, Францын тал хоёр орны төрийн тэргүүний найрсаг харилцаа эрхэмлэн үзэж, Франц, Хятадын стратегийн харилцаа холбоог дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожихыг хүсэж байна. Францын тал спортыг улстөржүүлэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд Францын тамирчид Бээжингийн өвлийн олимпод оролцон, амжилт гаргахыг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав