Онгоцны буудалд хаягдсан нярай хүүхэд
2022-01-15 16:36:33
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 8-р сард Америк Афганистанаас цэргээ татаж байсан үймээний дунд хоёрхон сартай Афганистан хүү Сухайрыг аав ээж нь Кабулын олон улсын нисэх онгоцны буудалд Америк цэрэгт тэврүүлжээ. Сураггүй байсан хүүг нь Америк цэрэг нисэх онгоцны буудалд орхиод буцсан бөгөөд Кабулын таксийн жолооч олж авч тэжээснийг аав ээж нь саяхан олж мэдээд хүүгээ олж ам бүл бүтэн боллоо. Нисэх онгоцны буудлын нэгэн буланд уйлж байсан Сухайрыг гэртээ аваачин хэдэн сар тэжээсэн таксийн жолооч хүүхэдтэй их дасаж салж ядаж байсан боловч шаналж байсан төрсөн аав ээжид нь буцааж өглөө. 

Энэ хоёр гэр бүлийн хувьд бүр хэцүү тохиолдол гэж Сухайрын өвөө нь ярьж байлаа.

   2021 оны 8-р сарын 19-нд Америкийн цэрэг Афганистаны нисэх онгоцны буудлаас буцаж байсан үед Америкийн элчин сайдлын яамд аюулгүйн хамгаалалтын албатай байсан Айхмайд гэрийнхэнтэйгээ Кабулын онгоцны буудал руу явсан бөгөөд хоёрхон сартай хүүгээ үймээний дунд бэртэхэсээ нь санаа зовж, Америкийн цэрэгт итгэн нисэх онгоцны буудалд тэврүүлснээ хүн олны дунд салж сарнисан билээ. Айхмад гэрийнхэнтэйгээ нисэх онгоцны буудалд орсны дараа Америкийн цэрэг болон хүүгийнхээ барааг олж хараагүй.

Тэр өдөр нь 29 настай таксийн жолооч Хамид дүүгийнхээ гэр бүлийнхнийг Кабулын нисэх онгоцны буудалд хүргэж гаргаж өгөхдөө нисэх онгоцны  буудлын нэгэн буланд уйлж байсан Сухайрыг тэврэн гэртээ аваачиж, эхнэртэйгээ хамт хэдэн сар энхрийлэн тэжээсэн бөгөөд төрсөн аав ээж нь хайж байсан мэдээллийг аваад буцааж өгсөн нь тэр байжээ.