Хятадын цанын фристайлын тамирчин Эйлеен Гу
2022-01-15 17:30:37
Share
Share this with Close
youtube WeChat

Эйлеен Гу бол Америкт төрж өссөн цанын фристайлын шилдэг тамирчин юм. Түүний Хятад нэр нь Гу Ай Лин. Дэлхийн экстрим спортын тэмцээнээс алтан медаль хүртсэн Хятад улсын анхны тамирчин юм. Тэрбээр мөн экстрим спортын тэмцээний фристайлын “U” хагас хоолойн тэмцээнд алтан медаль хүртсэн Хятад улсын анхны тамирчин бөгөөд өвлийн экстрим тэмцээнд анх  удаа оролцохдоо тус тэмцээнээс 2 алтан медаль хүртсэн анхны тамирчин болсон юм. Гу Ай Лин бол мөн Америкийн коллежийн элсэлтийн ерөнхий шалгалт (SAT)-ад 20 хувь л алдаж,, өндөр оноогоор Стэнфордын их сургуульд элссэн онц сурдаг охин юм.

 

Гу Ай Лин 2003 оны 9-р сард АНУ-ын Сан Францискод төржээ. Аав нь Америк, ээж нь Хятад хүн юм. Энэ хүүхдийг хожим нь хэзээ нэгэн өдөр дэлхийн цанын спортын төрлийн алдартай тамирчин болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй байжээ.

Гу Ай Линг 3 настайд нь  цанын спорт сонирхогчдын багшийн ажилтай ээж нь цанын талбайд дагуулан очиж, цасан дээр тоглуулдаг байжээ.  8 настай тэр жил нь цанын баазад дасгал хийж байсан мэргэжлийн багш Гу Ай Линий давамгай ур авъястайг мэдэж, цанын багт нэгдэхийг санал болгож, Гү Ай Линий цанын фристайлын бэлтгэл дасгал ийнхүү эхэлжээ.

Бусдаас онцгой төрөлхийн авъяастай дээрээ хичээн чармайсных нь дүнд Гу Ай Лин 9 настайдаа Нийт Америкийн цанын фристайлын өсвөр хүүхдүүдийн тэмцээнд аваргалж, 13 настайгаасаа эхлэн насанд хүрэгсдийн тэмцээнд оролцжээ. Өдгөө түүний хүртсэн алтан медалийн тоо 50 гаруйд хүрчээ. Хүмүүс түүнийг авъяаслаг тамирчин гэдэг, гэтэл Гу Ай Лин өөрийгөө ингэж үзэхгүй байна. “Авъяас бол зөвхөн тун өчүүхэн хэсэг байж мэднэ, хамгийн гол нь хичээл зүтгэл гаргаж, хангалттай цаг гарган бэлтгэл хийх, маш эмх цэгцтэй амьдралын хэв маягийг баримталж байж л зорилтдоо хүрдэг гэж хувьдаа бодно.” гэж байлаа.

 

2 настай байхаасаа л Гу Ай Лин жил бүрийн зуныг Бээжинд нагац эмээгийнхдээ ирж өнгөрөөдөг. 2022 оны өвлийн олимпыг Бээжин хотод зохион байгуулахыг зарлан мэдэгдэж байсан жил тэр яг сайхан Бээжинд байсан юм.

“Хятад улсад, хүмүүсийн цог жавхаа дүүрэн уур амьсгал мэдрэгддэг. Ээж маань Хятад улсын хүн, иймээс би Хятад улс гаралтай юм. Тэр үед би Хятад улсын төлөө юу нэгийг хийж бүтээх ёстой юмсан гэдэг бодолтой болсон. Би бараг 10 настай байхаасаа эхлэн Хятад улсын багийг төлөөлөн тэмцээнд оролцохыг бодож байсан, ийм төрлийн спорт Хятад улсад төдийлөн дэлгэрээгүй байснаасаа өрнөн хөгжиж буйг хүмүүст харуулах нь миний хүсэл ......”

 

2019 онд 16 настай Гу Ай Лин өөрийн цахим хуудсандаа “Хятадын цанын фристайлын тамирчин Гу Ай Лин мэдээлж байна” хэмээх нийтлэл гаргаж, өөрийн АНУ-ын иргэншлээ орхин, Хятад улсын иргэншилтэй болж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

 

2019 оны 6-р сараас 2020 оны сүүлчийг хүртэл Гу Ай Лин нийт 7 алтан медаль, 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртжээ. 2021 оны X Games Дэлхийн экстрим тэмцээнд тэрбээр эмэгтэйн цанын “U” хагас хоолойн тэмцээнд дахин аваргалж, тус тэмцээнээс өөрийн анхны алтан медалиа авчээ. Ингэснээр Хятад улсын тамирчин анх удаагаа тус төрлийн тэмцээнд аваргалсан явдал болов.

 

Мэдээллийн хэрэгсэл, спорт сонирхогчдын магтаал сайшаалд Гу Ай Лин ямагт маш даруухан ханддаг юм. Тэрбээр: “Надад урам хайрлаж, дэмждэг та бүхэнд баярлалаа, үнэндээ өөрийгөө төгс гэж надад бодогдохгүй байна, өөрийгөө маш сайн хэмээсэн сэтгэгдэл ч алга, би зөвхөн өдөр бүр өөрийнхөөрөө байх, өөрийн хүссэн зүйлээ хийж байгаа төдий юм. Цаг ямагт цанын тухай ч боддоггүй, цанаар гулгах үед энэ бол хатуу бэрхшээл мэт санагдаж байгаагүй, бие цогц, тархи толгой заримдаа зүдэрдэг боловч ерөөсөө хатуу бэрхшээлтэй санагдаж байгаагүй.”

 

2022 оны Бээжингийн өвлийн олимп удахгүй нээгдэх юм. Гу Ай Лин цанын фристайл, “U” хагас хоолой, саадтай налуугаар уруудах гурван төрөлд оролцоно. Тэрбээр: “Энэ спортод би маш хайртай, өөрийн энэ спортын урам тэмүүллээ Бээжингийн өвлийн олимпоор дамжин Хятад улсын болон дэлхийн бүх найзуудтайгаа хуваалцахыг хүсэж байна.”