Хамтын аюулгүй байдлын байгууллагын энхийг сахиулах армийг өндөр үнэлэв
2022-01-16 15:54:37
Share
Share this with Close
youtube WeChat

Беларусийн ерөнхийлөгч Локашенко 15-нд Минск хотын нисэх онгоцны буудалд Казахстанд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэсэн Хамтын аюулгүй байдлын байгууллагын бүрэлдэхүүнд ажилласан Беларусийн цэрэг дайчдыг угтан авч, Хамтын аюулгүй байдлын байгууллагын энхийг сахиулах армийг өндөр үнэлэв.

Локашенко хэлэхдээ, энэ бол Хамтын аюулгүй байдлын арми анх удаагаа жинхэнэ утгаар тус байгууллагын гишүүн орнуудын аюулгүй тогтвортой байдлыг хамгаалсан үйл ажиллагаа болно. Тус байгууллага энхийг сахиулах армийг илгээснээр хамгийн ашиггүй нөхцөлд Казахстаныг аварч, өнгөт хувьсгал дахин гарахаас сэргийлж чадсан юм гэжээ. 

Локашенко хэлэхдээ, хамтын аюулгүй байдлын арми гаднаас удирдсан террорист этгээд болон хэт даврагч этгээдэд цохилт өгч, дэлхий дахинд Хамтын аюулгүй байдлын байгууллагын гишүүн орнуудын нягт харилцаа болон үйл ажиллагаа, нөөц бололцоог харуулж чадсан юм гэжээ. 

Казахстаны үндэсний терроризмтой тэмцэх газар 13-нд тус улсын аюулгүй байдал ерөнхийдөө тогтвортой боллоо гэж зарласан юм. Хамтын аюулгүй байдлын байгууллагын нарийн бичгийн дарга Зас мөн өдөр хэлэхдээ, энхийг сахиулах арми мөн өдрөөс эхлэн Казахстанаас татан гарна. 10 хоногийн дотор татан гарч дуусна гэжээ.