Хятадаас Камбожид туслах эмчилгээний багийг энх тайвны медалиар шагнав
2022-01-16 15:51:09
Share
Share this with Close
youtube WeChat

Камбожийн дэд ерөнхий сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Дибан 14-нд  Пномпень дахь Батлан хамгаалах яамныхаа байшинд Хятадын ардын чөлөөлөх армийн Камбожид туслах 16 дахь эмчилгээний багийн эмчилгээний мэргэжилтнүүдэд тус улсын цар тахалтай тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энх тайвны одон медалиар шагнасан юм. Хятадаас Камбожид суугаа элчин сайд Ван Вэньтянь, цэргийн дэд атташе Жү Шуайфэй нар уг арга хэмжээнд оролцлоо.

Дибан эмчилгээний багийн Шинь Лэй, У Жяньжинь, Жао Хайнань, Вэй Лэйшинь нарт энх тайвны одон медаль гардууллаа. Дибан хэлэхдээ, Хятадын ардын чөлөөлөх армийнхан Камбожид туслахаар  16 эмчилгээний баг залгаагаар илгээж, Камбожийн хааны нэрэмжит ерөнхий эмнэлгийн эмчилгээний түвшнийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлсэн юм. Үүнд Камбожийн тал чин сэтгэлээсээ талархаж байна. 16 дахь эмчилгээний баг Камбожид ирснийхээ дараа олон удаа цар тахлын голомтод ажиллаж, вакцинжуулах ажилд оролцон, цар тахалтай тэмцсэн туршлагаасаа хуваалцаж, тус улсын цар тахалтай тэмцэх ажил дүнэтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ.