Маскаа зүүгээрэй
2022-01-16 15:45:11
Share
Share this with Close
youtube WeChat

Ковид-19-ийн омикрон хувилбар дэлхий дахинд газар авч буй одоогийн нөхцөлд Хятад улсын дотоодод мөн халдварын тохиолдол илэрчээ. Бээжин хот гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэх, дотооддоо халдвар дэлгэрэх давхар эрсдэлтэй байгаа учраас халдвар хамгаалалтын бодлогоо чанд хэрэгжүүлэхийг хичээхийн зэрэгцээ иргэддээ хандан хэдэн талын зөвлөгөө өглөө, тухайлбал:

Нэгдүгээрт, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах бодлогыг байнга баримтлан хэрэгжүүлнэ. Амны хаалтаа зүүх нь вирусийн халдварыг таслан зогсоох үр дүнтэй арга мөн бөгөөд омикроны халдвараас сэргийлэхэд мөн үр дүнтэй хэвээр байх болно. Вакцин болон өдөөлтийн тунгаа бүрэн хийлгэсэн ч амны хаалтаа зөв зүүх, гар барихгүй, гараа байнга угаах, агааржуулах, хүн олонтой газар бөөнөөрөө цуглахгүй, зайгаа барих зэрэг халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар барих ёстой.

Хоёрдугаарт, Олны цуглааныг аль болох зохион байгуулахгүй байх ёстой.

Гуравдугаарт, тулгам шаардлагагүй нөхцөлд гадаадад явахгүй, Бээжингээс гарахгүй, Бээжиндээ шинэлэхийг зөвлөж байна.

Дөрөвт, Ковид-19-ийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Тавдугаарт, Хувийн эрүүл мэнддээ анхааралтай хандаж хянаж байх ёстой эдгээр болно.