Хот сууринд шинээр 12.69 сая ажлын байр бий болгожээ
2022-01-17 15:27:46
Share
Share this with Close
youtube WeChat

1-р арын 17-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хурлаар 2021 оны улс ардын эдийн засгийн эргэлтийн байдлыг танилцуулав.

2021 онд хот сууринд нийт 12 сая 690 мянган ажлын байрыг шинээр бий болгосон нь ноднингийнхоос 830 мянга илүү байна. Бүтэн жилийн хот сууринд бүртгэгдсэн ажилгүйдлийн дундаж түвшин 5.1% хувь байсан нь ноднингийн дундаж түвшнээс 0.5 нэгжээр буурсан байна.

12-р сард Хятад улсын хот суурингийн бүртгэлд хамрагдсан ажилгүйдлийн түвшин 5.1% хувь байсан нь ноднингийн 12-р сарынхаас 0.1 нэгжээр буурчээ. Хөдөө тосгоноос хот орж хөдөлмөр эрхэлж буй хөдөлмөр эрхлэгчдийн нийт тоо 292 сая 510 мянгад хүрсэн нь ноднингийнхоос 6 сая 910 мянга буюу 2.4%-иар нэмэгдсэн байна.