Ши Жиньпин даргын дэлхийн эдийн засгийн форумд хийсэн лекцийн талаар танилцуулав
2022-01-18 19:52:20
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 18-нд Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн асуултад хариуллаа. ,1-р сарын 17-нд Ши Жиньпин дарга 2022 оны дэлхийн эдийн засгийн форумын видео хуралд оролцож лекц хийсэн юм. Энэ бол Ши Жиньпин дарга 2017 он болон 2021 онд Давосын дэлхийн эдийн засгийн форумд оролцож үг хэлснээсээ хойш гурав дахь удаагаа уг форумд үг хэлж буй юм. Энэ талаар ямар тайлбар хийх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулж хэлэхдээ,

 Өдгөө цар тахал гурав дахь жилдээ үргэлжилж, дэлхийн эдийн засгийн сэргэлт тогтворгүй, өмнөд умардын хөгжлийн ялгаа улам цаашид ихсэж, худалдааны ивээх үзэл болон ганц талт үзэл газар авч, дэлхий дахин донсолгоо ихтэй шинэ цаг эринд орж байна. Энэ эгзэгтэй цаг мөчид Ши Жиньпин дарга дэлхийн эдийн засгийн форумд дахин оролцож, олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэйгээр цар тахалтай тэмцэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах бодлого хэрэгжүүлж, хөгжлийн ялгаа зөрөөг багасгаж, улс хоорондын харилцааны зөв чиглэлийг барих талаар саналаа дэвшүүлсэн нь талуудын цар тахалтай тэмцэж эдийн засгаа сэргээх итгэлийг сэргээж, дэлхийн олон орны ард түмний энх тайван хөгжил, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх хүсэл эрмэлзлийг харуулсан байна гэжээ.