Афганисанд 5.4 баллын газар хөдлөлт болж 26 хүн эндэв
2022-01-18 15:57:46
Share
Share this with Close
youtube WeChat

17-нд, Афганистаны баруун нутгийн Бадгис мужид 5.4 баллын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас багаар тооцоход 26 хүн нас барж, 4 хүн бэртсэн гэж тухайн нутгийн албан тушаалтан хэлсэн байна.

Хятадын Газар хөдлөлт хэмжилтийн станцын албан ёсны хэмжилтээр, тухайн орон нутгийн цагаар 17-ны 16 цаг 10 минутад Афганистаны Бадгис муж (умард өргөргийн 34.9 градус, зүүн уртрагийн 63.55 градус)-д 5.4 баллын газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн голомт нь газрын гадаргуугаас 10 км-ын гүнд байжээ.

Францын пресс агентлагийн мэдээлснээр, Кадизын бүсийн зарим байшингийн орой газар хөдлөлтийн үед нурж, улмаар 5 эмэгтэй, 4 хүүхдийг багтаасан 26 хүн нас баржээ.

Афганистанд газар хөдлөлт олонтаа тохиолддог. 2015 оны 10-р сард энэ бүс нутагт 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаар Афганистан болон хөрш зэргэлдээ Пакистаны олон хүн эндэж бэртсэн юм.