30 жилд худалдаа 100 гаруй дахинаар өсөн нэмэгдэв
2022-01-18 17:15:24
Share
Share this with Close
youtube WeChat

17-нд болсон Хятад-Төв Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш Хятад, Төв Азийн таван орон хоорондын худалдааны хэмжээ 100 гаруй дахинаар нэмэгдэж, Хятадаас Төв Азийн таван оронд хийсэн хөрөнгө оруулалт 14 тэрбум гаруй ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээ тасралтгүй тэлж өргөжсөөр байна гэжээ. 

Ван Вэньтао, Хятад улс Төв Азийн таван оронтой дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрч, бодитой үр дүнд хүрсэн юм. Төв Азийн орнууд аж үйлдвэрээ шинэчлэх, дэд бүтцээр холбогдох, иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэгт тусалсан хэд хэдэн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг ашиглан хамтын ажиллагааг улам саадгүй болгож, түвшинг нь улам дээшлүүлэн, үр нөлөөг нэмэгдүүлж, улмаар Хятад болон Төв Азийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шат ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Чуулга уулзалтын үеэр Хятад улс болон Төв Азийн таван орон хамтран "Хятад-Төв Азийн эдийн засаг, худалдааны чансаатай тогтвортой хөгжлийн тухай санаачилга"-ыг нийтэлж, хамтдаа худалдаа, хөрөнгө оруулалт, дижитал, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх тухай өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.