2021 онд 351 сая гар утас борлуулагджээ
2022-01-19 10:23:33
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд Хятад улс дотоодын зах зээлдээ нийт 351 сая гар утас борлуулагдсан нь 2020 оныхоос 13.9%-иар нэмэгдсэн бол үүнд 5G гар утас 266 саяар борлуулагдсан нь 2020 оныхоос 63.5%-иар нэмэгдэж, бүтэн жилд борлуулагдсан гар утасны 75.9% хувийг эзэлжээ.

2021 онд Хятад улсын гар утасны зах зээлд нийт 483 төрлийн шинэ загварын гар утас гарсан нь 2020 оныхоос 4.3%-иар нэмэгдэж, 5G гар утасны загвар 227 байсан нь өмнөх оныхоос 0.9%-ээр өсөж, бүтэн жилийн зах зээлд гарсан гар утасны шинэ загваруудын 47% хувийг эзэлжээ.

2021 оны 11-р сарыг хүртэлх байдлаар Хятад улс 5G-гийн нийт 1 сая 390 мянган суурь станцыг ашиглалтад оруулжээ. Тэгвэл 2022 онд багтаан 5G-гийн суурь станцын тоог 2 саяыг давуулахаар төлөвлөж буйгаа Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны албаны хүн мэдэгджээ.