Хамтран ажиллах нь цар тахлыг ялах цорын ганц зөв гарц мөн
2022-01-19 20:41:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятдын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд хэвлэлийн бага хуралд,  цар тахал дэлхий нийтэд газар авч буй өнөөгийн нөхцөл байдлын  өмнө итгэлцлээ бэхжүүлж, хамтран ажиллах нь цар тахлыг ялах цорын  ганц гарц болно гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцон  видео үг хэлэхдээ, 2021 оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40% вакцинжуулалтад хамруулна, мөн  энэ оны дундуур 70% -ийг хамруулж  дуусна гэсэн ДЭМБ-ын зорилтоос зайтай байгаа. "Өндөр орлоготой орнуудад вакцинжуулалтын түвшин Африкийн орнуудтай харьцуулахад долоо дахин их байна" гэсэн бөгөөд  вакциныг шударгаар хунгарлахыг дахин онцолсон юм. 

Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа, ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэлсэн үгийн нарийн тунгаан бодох ёстой. Цар тахал гуравдагч жилдээ үргэлжилж байгаа бөгөөд хүн төрөлхтний амь насны аюулгүй байдал, дэлхийн эдийн засагт маш хүнд хохирол учруулсан юм. Хятад улс дэлхийн вакцины хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж байгаа бөгөөд  олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааны "өмнө фронтод "-д зогсож, вакциныг шударгаар хуваарилахыг дэмжсээр ирсэн гэлээ.