2021 онд Хятадын иргэдийн засгийн газартаа итгэх итгэл 91% байна
2022-01-20 19:18:59
Share
Share this with Close
youtube WeChat

Холбогдох тайланд харуулснаар, 2021 онд Хятадын иргэдийн засгийн газартаа итгэх итгэл 91% байж, дэлхийд дараалан тэргүүн байранд орлоо. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 20-нд хэлэхдээ, үүнд гайхах зүйлгүй. Иргэдийн маань засгийн газартаа итгэх итгэл жил дараалан дэлхийд тэргүүлж буй нь ХКН болон Хятадын засгийн газар хариуцлагатай ажилласантай холбоотой юм гэжээ.

18-нд дэлхийн хамгийн том лавлах үйлчилгээний компани Айделман компани 2022 оны итгэлийн тайлангаа нийтэлжээ. Уг тайланд харуулснаар, 2021 онд Хятадын иргэдийн засгийн газартаа итгэх итгэл 91%-д хүрч, өмнөх жилээсээ 9 нэгжээр нэмэгдэж, дэлхийд тэргүүн байранд орсон байна. Улс орнуудын ерөнхийлсөн итгэлийн үзүүлэлтийн талаар Хятад улс 83%-д хүрч өмнөх жилээсээ 11 нэгжээр нэмэгдэж, дэлхийд тэргүүлсэн байна.

  Үүнд холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ, 2017,2018 онуудад Айделман компанийн судалгааны тайланд харуулснаар, Хятадын иргэдийн засгийн газартаа итгэх итгэл олон орнуудын дунд хамгийн өндөр гарч, энэ оны үзүүлэлт нь сүүлийн арван жилийн турших хамгийн өндөр үзүүлэлттэй болсон байна гэжээ. \Баатар орчуулав\