КОВИД-19 “олон улсын анхаарын төв дэх олон нийтийн эрүүл мэндийн онцгой үйл хэрэг” хэвээр байна
2022-01-20 10:59:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 19-нд ДЭМБ шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгааны яаралтай тусламжийн хорооны 10-р хуралдааны мэдэгдэл нийтэлж, КОВИД-19 цар тахал "олон улсын анхаарын төв дэх олон нийтийн эрүүл мэндийн онцгой үйл хэрэг" хэвээр байгааг онцолжээ.

ДЭМБ 1-р сарын 13-ны өдөр КОВИД-19-ийн Онц байдлын хорооны 10 дахь хурлаа хийж, олон улсын цар тахлын нөхцөл байдал, Омикрон омгийн улмаас учирч буй сорилт, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд үзүүлж буй ачаалал зэргийг авч хэлэлцжээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус хэлэхдээ, КОВИД-19-ийн вакциныг эмзэг бүлгийн хүмүүст яаралтай олгох ёстой бөгөөд дэлхий дахин КОВИД-19 цар тахлын "цочмог үе"-ийг зогсооход хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэжээ.

Энэ оны 7-р сар гэхэд хүн амын 70-аас доошгүй хувийг КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулах бөгөөд вакциныг ердийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулахыг КОВИД-19-ийн Онц байдлын хороо улс орнуудад зөвлөжээ. Мөн КОВИД-19-ийн шинэ хувилбарыг хурдан илрүүлж хянахын тулд вирус болон вирус тээж болзошгүй амьтдад тавих хяналтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.

"Олон улсын эрүүл мэндийн журам"-ын дагуу ДЭМБ-аас 2020 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд КОВИД-19-ийн Онцгой байдлын хорооны анхдугаар хурлыг зарлан хуралдуулсан бол 1-р сарын 30-нд нь хоёр дахь хурлаа хийсний дараа ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус КОВИД-19 цар тахал нь "олон улсын анхаарын төв дэх олон нийтийн эрүүл мэндийн онцгой үйл хэрэг" болсныг зарлаж, дараа нь ДЭМБ гурван сар тутамд Онцгой байдлын хорооны хуралдааныг зохион байгуулж ирсэн юм.